ЗӨВХӨН БИЗНЕСИЙН ҮНДСЭН СУРГАЛТ ТӨГСӨГЧИД БОЛОН ЗААН ХӨТӨЛБӨРИЙН ТӨГСӨГЧ КОМПАНИД
“FASHION WORLD TOKYO 2025” БИЗНЕС АЯЛАЛД УРЬЖ БАЙНА
Токио Фэшн Ворлд (Tokyo Fashion World Expo) үзэсгэлэн нь жил бүрийн 3 болон 10-р сард Токио хотын Биг Сайт үзэсгэлэнгийн талбайд зохион байгуулагддаг. Энэ оны 3 сард зохион байгуулагдсан үзэсгэлэнд 20 гаруй улсын 900 компани оролцож, нийт 23,000 гаруй зочид зочилжээ.
Харин энэ жилийн намрын үзэсгэлэн 10-р сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдах ба дараах 9 сэдвийг хамрах юм. Үүнд;
- Made in Japan (Японд үйлдвэрлэгдэв)
- Trends (Шинэ тренд)
- OEM・ODM үйлдвэрлэл
- Textile (Нэхмэл, материал)
- Sustainable fashion (Тогтвортой фэшн)
- Sports (Спорт)
- Wellness (Эрүүл мэнд, гоо сайхан)
- Tech (Загварын технологи)
- iOFT (Нүдний шил)
Энэхүү үзэсгэлэн нь хувцас загвартай холбоотой худалдааны төлөөлөгчид, импортлогчид, дистрибьютерүүд, жижиглэн худалдаачид, үйлдвэрлэгчид, дизайнерууд болон салбарын мэргэжилтнүүдийн хувьд өнөөдрийн болон ирээдүйн загварын чиг хандлага, хөгжлийг нээж танилцах төв цэг болдог.
Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол доорх линкээр үзэсгэлэнгийн талаарх видеог үзэх боломжтой. 📹https://www.youtube.com/watch?v=fBVorTxyZPM
МОНГОЛ-ЯПОНЫ ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ-ийн БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАСГААС “FASHION WORLD TOKYO 2025” үзэсгэлэнтэй танилцах бизнес аяллыг зохион байгуулах гэж байна. Та энэхүү бизнес аялалд хамрагдсанаар үзэсгэлэнтэй танилцахаас гадна, загварын салбарын компанитай уулзах, үйлдвэртэй танилцах боломжтой. Төгсөгч та бүхэн мэдээлэлтэй сайтар танилцсаны үндсэн дээр бүртгүүлнэ үү.
Хамрагдах боломжтой хүн: Монгол-Японы төвийн бизнесийн үндсэн сургалтын төгсөгч
Бүртгэлийн хугацаа: 2025.06.03-06.30 17:00 цаг хүртэл
Бүртгэлийн холбоос: https://forms.gle/6vM1euZb4EQATdsM8
Аяллын хугацаа: 2025.09.30-10.05
Аялал зохион байгуулагдах газар: Япон улс Токио хот
Аяллын төлбөр: 6,500,000₮
/2 талын тийз, Япон дахь зочид буудал, орчуулагч, үзэсгэлэнгийн төлбөр, аяллын даатгал, Япон доторх унааны зардал/
Хамрагдах хүний тоо: Эхний бүртгүүлсэн 15 хүн
Холбоо барих: 8063-0879