2017 оноос эхлэн Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд ЖАЙКА-с томилогдон ажиллаж буй бизнесийн хамтын ажиллагааны мэргэжилтэн НАКАМҮРА КО-гийн албан томилолтын хугацаа дуусаж, нутаг буцах гэж буйтай холбогдуулан таныг дараах арга хэмжээнд урьж байна.
Бүртгэлийн холбоос:
https://forms.gle/ifqjLFbkcDKdz3ar8
МОНГОЛ - ЯПОН КОМПАНИУД ХЭРХЭН САЙН ХАМТРАН АЖИЛЛАХ ВЭ?
Илтгэгч: Накамүра Ко
• Монгол улсад хувийн хэвшил болон МЯТ, ЖАЙКА зэрэг байгууллагад 20 гаруй жил ажилласан туршлага,
• Япон бизнес эрхлэгчийн зүгээс Монголын бизнесийн орчныг харсан өнцөг,
• Цаашид хэрхвэл зохилтой талаар та бидэнтэй туршлагаа харамгүй хуваалцах гэж байна.
Та энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирснээр дээрх илтгэлийг сонсохоос гадна
・ ЖАЙКА-аас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл авах
・ “Mongolia Open Innovation and Co-creation for SDGs 2024” буюу “MICS 2024” хөтөлбөрт шалгарсан төсөлүүдтэй танилцах
・Монгол-Японы төвийн үйл ажиллагааны чиглэлтэй дэлгэрэнгүй танилцах
・Удаан уулзаагүй хамт олон, ангийн найз нөхөдтэйгөө уулзах
・Бусад элсэлтийн бизнес эрхлэгч нартай танилцан нэрийн хуудсаа солилцож танилын хүрээгээ тэлэх
・Монгол дахь бизнес эрхлэгч Монгол болон Япон компаниудын төлөөлөлүүдтэй нетворк үүсгэх хүлээн авалтад оролцох боломжтой
Бүртгэл: 2025 оны 2 сарын 5-ны 17 цаг хүртэл явагдана.
Төлбөр:
Семинар: ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ
Оройн хүлээн авалт: 50,000₮
*Та хүлээн авалтад оролцохоор сонгосон бол Монгол Япон төвөөс мэйлээр мэдээлэл очих болно.
Бүртгүүлэх хүмүүс: Бизнесийн ҮНДСЭН сургалтын 2002 оноос хойшх үе үеийн төгсөгчид
Хугацаа: 2025.02.07
Хөтөлбөр:
・MICS Final event: 12:30-16:00
・Накамура Ко илтгэл: 16:00-17:50
・Хүлээн авалт: 18:30-20:00
Байршил:
・MICS event, Накамура Ко илтгэл: Galleria Ulaanbaatar 3F Juulchin Ballroom
・Хүлээн авалт: Galleria Ulaanbaatar 3F MG steak