ЯПОН ХЭЛНИЙ СУРГАЛТ
“ЯПОН ХЭЛТЭЙ ХӨТӨЧ-ТАЙЛБАРЛАГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ”
2023-03-29

“ЯПОН ХЭЛТЭЙ ХӨТӨЧ-ТАЙЛБАРЛАГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ”

JLPT шалгалтын N3 болон түүнээс дээш түвшний япон хэлний мэдлэгтэй, ярианы чадвартай, хөтөч-тайлбарлагч хийхийг зорьж буй оюутан залуусыгЯпон хэлтэй хөтөч-тайлбарлагч бэлтгэх сургалт”-даа урьж байна. Сургалтыг олон жилийн дадлага туршлагатай багш удирдан чиглүүлнэ. Амжилттай төгсөгчдөд ажлын байр санал болгоно.                    

Хугацаа: 2023 оны 4 сарын 24-өөс 5 сарын 8-ны Даваа-Бямба гарагуудад өдөр бүр

18:30-20:30 Долоо хоногт 6 удаа, нийт 13 удаа 33 цаг

Жич: Төгсөлтийн өдөр буюу 5 сарын 8-ны Даваа гарагт 10:00-12:00 цагт орно.

Бямба гарагт хот болон хөдөөгийн аяллын дадлага хичээлтэй.

Агуулга:     

- Хөтөч-тайлбарлагч, түүний үүрэг, мэргэжлийн ёс зүй

- Хувцаслалт, аяллын бэлтгэл, багаж хэрэгслийн ашиглалт

- Япон жуулчдын онцлог

- Аяллын явцад гардаг түгээмэл санал гомдол

- Жуулчныг угтах, үдэх тухай  

- Жуулчныг зочид буудал, жуулчны баазад байрлуулах, ресторанд үйлчлүүлэх үеийн зааварчилгаа тайлбар хийх  

- Монгол орны түүх, археологийн дурсгалт газруудын тухай

- Монголчуудын шашин шүтлэг, сүм хийд, сүм музейн тайлбар хийх

- Монгол үндэстэн, монгол соёл, зан заншлын тухай тайлбар хийх

- Хархорин чиглэлийн аяллын тайлбар хийх

- Тусгай сонирхлын аяллын тайлбар хийх

- ХАБЭА буюу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй

- Даатгал, эмнэлгийн анхны тусламж

- Хотын аяллын тайлбар хийх /Дадлага хичээл/

- Тэрэлжийн аяллын тайлбар хийх /Дадлага хичээл/

Багш: Сургалтыг 5-6 багшийн бүрэлдэхүүнтэй заах ба хөтөч-тайлбарлагчийн олон жилийн дадлага туршлагатай багш удирдан чиглүүлнэ.   

ТанхимМонгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн Их танхим

ШаардлагаJLPT шалгалтын N3 болон түүнээс дээш түвшний япон хэлний мэдлэгтэй байх, хөтөч-тайлбарлагчаар ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй байх  

Төлбөр: 365,000 төгрөг

Анги дүүргэлт: 20 хүн                      

Бүртгэлийн цаг: Даваа-Баасан гарагт 09:30-13:00, 14:00-18:00  

Жич: Амралтын өдрүүдэд бүртгэл хийх болон утсаар холбогдох боломжгүй тул ажлын өдрүүдэд дээрх цагийн хувиараар холбогдоно уу.  
Утас: 75110879-(Ext2), 80640879 Япон хэлний сургалтын тасаг