Япон улс руу ажиллах хүч илгээгч байгууллага болон япон хэлний сургалтын үйл ажиллагаа явуулж буй хэлний төвийн нийт багш нарын анхааралд
Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв нь доорх байгууллагуудтай хамтран ““Иродори” сурах бичгийн заах арга зүйн туршлага солилцох семинар”-ыг зохион байгуулах тул та бүхнийг мэргэжил нэгт багш нартайгаа заах арга зүйн туршлага солилцон, семинарт идэвхтэй оролцохыг урьж байна. Энэхүү семинарт “Иродори” сурах бичгийг сургалтдаа амжилттай ашиглаж буй багш нар өөрсдийн заах арга зүйн туршлага, ололт амжилт, хүндрэл бэрхшээлээсээ хуваалцах болно.
Өдөр, цаг: 2023 оны 2-р сарын 4-ний Бямба гараг, 13:00-16:00 цаг
Газар: Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн Их танхим
Хамрагдах хүрээ:
- Ажиллах хүч илгээгч байгууллага болон япон хэлний сургалтын үйл ажиллагаа явуулж хэлний төвүүдийн багш, ажилтнууд
- Тусгай ур чадварын дадлагажигч ажилтан болон ур чадварын дадлагажигч ажилтнаар Япон улсад ажиллах хүсэлтэй иргэдэд япон хэлийг зааж буй багш нар
- “Иродори” сурах бичгийг ашиглан сургалтын үйл ажиллагаа явуулж буй, эсвэл цаашид энэхүү сурах бичгээр сургалтаа явуулахыг зорьж буй нийт багш нар
- Бусад сонирхсон багш нар
Бүртгэх хүний тоо: Эхний бүртгүүлсэн 40 хүн
Төлбөр: Семинар үнэ төлбөргүй явагдана. Оролцох хүсэлтэй багш нар доорх линкээр нэвтэрч урьдчилан бүртгүүлнэ үү.
https://forms.gle/T54EcPzBeg6fFVm96
Жич: Семинар монгол хэл дээр явагдах ба 1 илтгэл япон хэл дээр явагдана.
<Семинарын хөтөлбөр>
13:00-13:05 Нээлтийн мэндчилгээ, семинарын талаарх товч танилцуулга
13:05-13:20 “Иродори” сурах бичгийн агуулга, онцлогийн талаарх товч танилцуулга
13:20-14:20 Илтгэл-1, 2
14:20-14:35 Завсарлага
14:35-15:35 Илтгэл-3, 4
15:35-15:50 Асуулт хариулт
15:50-16:00 Хаалтын мэндчилгээ, семинарын талаарх санал асуулгад хариулах
Хамтрагч байгууллага:
“Алтан Томио” Илгээгч байгууллагын дэргэдэх “Томио Монголиа” Япон хэлний сургалтын төв
“Дэкирү” Япон хэл сургалтын төв
“Трэйд ментор” боловсролын төв