Хүүхдэд зориулсан япон хэлний анхан шатны сургалт
Бүртгэл 1-р сарын 5 (Пүрэв)-наас эхэлнэ.
Эцэг эхчүүдийн анхааралд!!!
Таны хүүхэд япон хэл, соёлыг сонирхож байна уу?
Та хүүхдэдээ япон хэл сургамаар байна уу?
Та хүүхдийнхээ чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлмээр байна уу? “Тийм” бол манай төвийн “Хүүхдэд зориулсан япон хэлний анхан шатны сургалт”-д анхаарлаа хандуулна уу.
Тус сургалт нь 8-10 насны япон хэлийг эхнээс нь системтэйгээр, хөгжилтэй аргаар суралцахыг хүссэн, эсвэл хирагана үсгийг сурч байсан ч давтлага шаардлагатай хүүхдүүдэд зориулсан япон хэлний хирагана үсэг, мөн анхан суурь шатны хүрээнд дараах сэдвийн дагуу өөрийгөө илэрхийлэх чадамжтай болгох зорилготой юм.
- Би болон миний гэр бүл
- Миний дуртай идэх, уух юм
- Миний бие (дуу)
- Төрсөн өдөр
- Сонирхол, хобби
Мөн тус сургалтад япон хэлнээс гадна дуу, японы соёлтой танилцах хичээлүүдийг ч мөн багтаасан учраас таны хүүхдийг уйдааж мөн ядраахгүйгээр хөгжилтэй аргаар япон хэлийг сургах болно.
Та энхрий үрсийнхээ чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж, япон хэлийг эхнээс нь системтэйгээр эзэмшүүлэхийг хүсвэл манай төвийн хүүхдийн сургалтыг сонгон үйлчлүүлнэ үү.
2023.03.1-2023.04.17 /нийт 20 удаа, 30 цаг/
10:30-12:00 /Даваа, Лхагва, Баасан гарагт/
Анги дүүргэлт: 20 хүн
197,000₮ /Хирагана, Катакана үсгийн ном багтсан/
Сургалтад хамрагдах хүний тоо хязгаартай тул та амжиж бүртгүүлээрэй.
Бүртгэлийн цаг: Даваа-Баасан гарагт 09:30-13:00, 14:00-18:00
Жич: Амралтын өдрүүдэд бүртгэл хийлгэх болон утсаар холбогдох боломжгүй тул ажлын өдрүүдээр дээрх цагийн хувиараар холбогдоно уу.
Утас: 75110879-(Ext2), 80640879 Япон хэлний сургалтын тасаг
ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН ЯПОН ХЭЛНИЙ АНХАН ШАТНЫ СУРГАЛТ