СУРГУУЛЬ ХООРОНДЫН ЯПОН ХЭЛНИЙ УРАН ИЛТГЭЛИЙН 28 ДАХЬ УДААГИЙН ТЭМЦЭЭН
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг сургууль хоорондын япон хэлний уран илтгэлийн тэмцээн нь энэ жил 28 дахь удаагаа 2022 оны 11-р сарын 19-ний Бямба гарагт зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн тэмцээнд 1,2 дугаар шатны шалгаруулалтад тэнцсэн их, дээд сургуулийн 8 оюутан, ахлах ангийн 9 сурагч тус тус илтгэл тавина.
Та бүхэн оюутан сурагчдаа дэмжин, япон хэлний уран илтгэлүүдийг онлайн болон танхимаар үзэж сонирхоно уу.
■Хугацаа: 2022.11.19 (Бямба) 13:00-17:00
■Газар: Монгол-Японы төвийн Их танхим
■Facebook LIVE: Монгол-Японы төвийн пэйж хуудсаар шууд дамжуулна!
https://www.facebook.com/MoJCenter
■Сэдэв:
Ахлах ангийн ангилал: “失敗から学んだこと”
Их дээд сургуулийн ангилал: “距離”
■Оролцогч:
Ахлах ангийн ангилалд оролцох 9 сургууль:
• Монгени цогцолбор сургууль
• Нийслэлийн Ерөнхий Боловсролын лаборатори 23-р сургууль
• Шинэ Өнөөдөр сургууль
• Шинэ Монгол Харүмафүжи сургууль
• Монгол Коосэн Технологийн коллеж, Компьютер инженерийн тэнхим
• Дархан Эмпати сургууль
• ШУТИС-ийн Коосэн Технологийн Коллеж /Цахилгаан инженерийн салбар/
• Ерөнхий боловсролын 18-р сургууль
• Шинэ Монгол ЕБС
Их дээд сургуулийн ангилалд оролцох 6 сургууль:
• Монгол Коосэн Технологийн коллеж, Био инженерийн тэнхим
• МУБИС, Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургууль, Дорно дахины тэнхим
• Нагояагийн их сургуулийн Японы эрх зүйн боловсрол, судалгааны төв /МУИС-ийн Хууль зүйн сургууль/
• МУИС, Шинжлэх Ухааны Сургууль, Хүмүүнлэгийн Ухааны Сургууль, Ази Судлалын Тэнхим
• Шинэ Монгол Технологийн коллеж
• ШУТИС Гадаад хэлний сургууль, Ази судлалын салбар
■Хамтран зохион байгуулагчид: Монгол дахь Япон улсын элчин сайдын яам, Монголын Япон Хэлний Багш нарын Холбоо, ШУТИС-Гадаад хэлний сургууль, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, Япон сан
■Ивээн тэтгэгч байгууллага: Монгол дахь Япончуудын холбоо ТББ, Монгол Японы худалдааны танхим ТББ.