ЯПОН ХЭЛНИЙ СУРГАЛТ
“ИРОДОРИ ЯПОН ХЭЛНИЙ ОНЛАЙН СУРГАЛТЫН ТАНИЛЦУУЛАХ ХИЧЭЭЛ”
2022-10-04

Япон хэлний JFT-Basic шалгалтад бэлдэж буй суралцагчид болон япон хэлийг бие даан суралцах хүсэлтэй хүмүүст зориулан дараах танилцуулах сургалтыг зохион байгуулна.

“ИРОДОРИ ЯПОН ХЭЛНИЙ ОНЛАЙН СУРГАЛТЫН ТАНИЛЦУУЛАХ ХИЧЭЭЛ”

“Иродори япон хэлний онлайн сургалт” нь JFT-Basic шалгалтын бэлтгэл болон япон хэлний мэдлэгээ дээшлүүлэхийг хүсэж буй хүн бүхэнд нээлттэй, үнэ төлбөргүй ашиглаж болох онлайн сургалтын платформ бөгөөд бид энэхүү танилцуулах хичээлээр хэрхэн ашиглах аргачлалыг заах болно.

Сонирхсон хүн бүрийг урьж байна! ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ🆓

---------------------------------------------------------------------------------------------------------------------------

Агуулга: “Иродори япон хэлний онлайн сургалт”-ын ерөнхий тайлбар, бүртгэл үүсгэх, дасгал даалгавар ажиллах, асуулт хариулт

Хэзээ: 2022.10.31 /Даваа гараг/ 18:30-20:00

Хаана: Монгол-Японы төвийн 1 давхрын их танхим

Лавлах утас: 75110879 /Ext-2/, 8505-8121, 80640879

Тавигдах шаардлага: Оролцогчид япон хэлний анхан шатны мэдлэгтэй байх. Хичээлд гар утас болон дата ашиглах тул хувийн бэлтгэлийг хангаж ирэх.

Хүний тоо: Эхний 24 хүнийг бүртгэх тул сонирхсон хүмүүс дараах линкээр орж бүртгүүлнэ үү.

https://forms.gle/XY5vBpbbSjc1cRBk6