ЯПОН ХЭЛНИЙ СУРГАЛТ
“2022 ОНЫ НИЙГАТА МУЖИЙН НЭРЭМЖИТ ЯПОН ХЭЛНИЙ УРАН ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭН”
2022-06-07
Их дээд сургууль болон Коосэн технологийн коллежийн япон хэлний багш нарын анхааралд
Та бүхэнд Нийгата мужийн Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс зохион байгуулах
“2022 оны Нийгата мужийн нэрэмжит япон хэлний уран илтгэлийн тэмцээн”-ий зарыг сонордуулъя.
Энэхүү илтгэлийн тэмцээнд их дээд сургуулийн оюутан болон Коосэн технологийн коллежийн оюутнууд оролцох боломжтой бөгөөд
шилдгийн шилдэг 3 оролцогч 2023 оны хавар Япон улсын Нийгата мужаар аялах эрхээр шагнагдана.
Та бүхэн оюутнууддаа мэдээллийг хүргэж идэвхтэй оролцоно уу.
Тэмцээний өдөр, цаг: 2022 оны 9 сарын 17-ны Бямба гарагт 13:00-17:00
Хаана: Монгол-Японы төвийн Их танхим
Илтгэлийн сэдэв:「日本との友好交流をどう進めるか」
- Илтгэл 5 минут, шүүгчдийн асуултанд хариулах 3 минут, 1 хүн 8 минутад багтаана.
- Тавигдах шаардлага:
- 18 болон түүнээс дээш насны (2022 оны 12-р сарын 31-ний байдлаар) япон хэл суралцаж буй их дээд сургуулийн оюутан болон Коосэн технологийн коллежийн оюутан байх
- 1 сараас дээш хугацаанд Японд зорчоогүй байх
- 1 сургууль (сургууль, тэнхим, мэргэжил тус бүр)-иас 1 оюутныг тодорхойлж оролцуулах
- Бүртгэл:
- Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2022 оны 9 сарын 8-ны Пүрэв гарагийн 17:00 хүртэл (Цайны цаг: 13:00-14:00)
- Хариуцсан ажилтан: Монгол-Японы төвийн япон хэлний сургалтын тасаг Э.Эрдэнэцэцэг, Д.Мөнхтуяа
- Дээрх сэдвээр илтгэлийг тусгай цаасан дээр бичиж хураалгах.
Лавлах утас: 80640879, 75110879(Ext-2) Япон хэлний сургалтын тасаг