Монгол-Японы төвөөс “Дэлгүүрийн удирдлага” ахисан түвшний сургалтыг дөрөвдүгээр сарын 12-16-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Уг сургалтыг дэлхийд алдартай “Панасоник” корпорацид 34 жил ажилласан Үэхигаши Кожи багш Япон улсаас удирдан явуулав. Сургалцагчдын 1/3 нь хөдөө орон нутгаас оролцлоо. Энэ бол цахим сургалтын давуу тал, хүртээмжийн хүрээг илэрхийлж буй үзүүлэлт юм.
“Дэлгүүрийн удирдлага” сургалтын хүрээнд бараа өрөлтийн олон арга техник, дэлгүүрийн зохион байгуулалтын талаар бодит жишээн дээр тайлбарлаж өгсөн нь оролцогчдоос хамгийн их эерэг үнэлгээ авлаа. Түүнчлэн багшийн зүгээс “Монгол улсад үйлчилгээний чанар, бүтээгдэхүүний тайлбар сул байдаг ба сул талаа нөхөх боломж нь PoP (Point of Purchase) сурталчилгаа” гэдгийг онцлоод давуу тал, онцлог, хийх аргыг нь дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн юм.
Суралцагчид маань таван өдрийн сургалтаас өргөн хүрээтэй, шинэлэг мэдлэг, мэдээлэл олж авсан гэдэгт итгэлтэй байна.
Та бүхэн сурч мэдсэнээ хамт олонтойгоо хуваалцаж, дэлгүүрээ өргөжүүлж, хэрэглэгчдэдээ улам ойртон ажиллахыг хүсэн ерөөе.