ХАМТЫН АЖИЛЛАГАА
Кансай бүс нутгийн олон талт туршлагатай бизнес эрхлэгчдээс суралцах сургалт аялал
Өчигдөр 10 цаг 52 мин

Аяллын зорилго

Кансай бүсийн компаниуд нь олон жилийн түүхийн явцад төлөвшсөн худалдааны соёл, бизнесийн сэтгэлгээ болон өндөр түвшний технологийг хослуулдгаараа онцлог. Зардлын чанд удирдлага, дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн хөгжүүлэлт, орон нутгийн нөөц боломжийг үр ашигтай ашиглан бизнесээ өргөжүүлэх давуу талтай. Тус бүс нутгийн  менежментээс “ажлын талбар төвтэй удирдлага”, “хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад суурилсан үнэ цэн бүтээх” зэрэг бизнесийн үнэ цэнтэй туршлага, сургамжийг авах боломжтой гэж үзэж байна.

Тус сургалт аяллаар Осака хот болон Кансай бүс нутгийн жижиг дунд компаниудаар зочлон, тэдний ажлын арга барил болон менежментийн философитой танилцан, өөрсдийн компанид авч хэрэгжүүлэх шинэ сэдэл олно. Мөн, уг сургалт аяллын гол онцлог нь Монгол орны бизнесийн орчны талаар сайн мэддэг, МЯТ-ийн болон бусад орны бизнесийн сургалтыг явуулдаг Япон багштай хамт компаниар зочилж, багшийн тайлбар чиглүүлэгтэйгээр суралцах юм. Ингэснээр зөвхөн компанитай танилцаж зочлох төдийгүй, чухам юуг анхаарч үзэх, юунаас нь суралцах болон цаашид хэрхэн ажилтайгай уялдуулах талаар зөвлөгөө авах боломжтой.

Зорилтот оролцогчид

  1. Mонгол-Японы төвийн бизнесийн сургалтын төгсөгчдөд 
  2. Монгол-Японы ЗААН хөгжүүлэх хөтөлбөрийн төгсөгч компанийн ажилтан
  3. Үндэсний сургагч багш
  4. Монгол-Японы төвийн гишүүн компани

Аяллын хугацаа

2026.10.20-25 (5 шөнө 6 өдөр)

Оролцогчдын бүртгэл

https://docs.google.com/forms/d/11OldhWpdyA98nddUrWHhaTiXugxcpkoDE2oEKY0UEyw/preview

Бүртгэлийн хугацаа:

2026.08.20-ныг дуустал

Холбоо барих дугаар: 8067-0879

Монгол-Японы төв Бизнесийн хамтын ажиллагаа