Үйл явдал
“МЕНЕЖМЕНТИЙН ЗАГВАРЧЛАЛ” cургалт цахимаар зохион байгуулагдлаа
2021-03-25

     Монгол-Японы төв 3-р сарын 17-18-ны өдрүүдэд “Менежментийн загварчлал” сургалтыг цахимаар амжилттай зохион байгууллаа.

     Сургалтыг Япон улсаас Үэхигаши Кожи багш удирдан явуулсан бөгөөд zoom платформ дээр зохион байгуулсан нь хөдөө орон нутгаас ч суралцагчдад хамрагдах боломжийг олголоо.

     Уг сургалтад өрсөлдөөнт тоглоомын аргыг ашигласан бөгөөд суралцагчид 4 компани болон хуваагдаж, менежментийн загварчлалыг ашиглан цахилгаан унадаг дугуйны борлуулалт, менежментийн үр дүнгээр хоорондоо өрсөлдсөн юм. Захирал болон санхүү, борлуулалт, худалдан авалт, захиргаа хариуцсан захирал гэсэн 5 хүн хүчээ нэгтгэн, өрсөлдөгчөө ялах бизнес төлөвлөгөө боловсруулан хамгийн сайн үр дүн гаргахын төлөө хоорондоо өрсөлдсөн нь сургалтыг илүү сонирхолтой болгож байв.

     Өрсөлдөөнд 4 улирлын тайлангийн үр дүнгээрээ ялсан 4-р багийнхандаа дахин баяр хүргэе. Сургалтад хамрагдсан нийт суралцагчдаа сурч мэдсэн зүйлээ ажил дээрээ хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн цаашдынх нь ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

     Монгол-Японы төвийн сургалтууд цахимаар зохион байгуулагдсаар байна. Манай дараагийн сургалт “Дэлгүүрийн удирдлага” сэдвээр 4-р сарын 12-16-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.