Үйл явдал
“САНХҮҮГИЙН УДИРДЛАГА” СЭДЭВТ ЦАХИМ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2021-02-26
Ковид цар тахлын улмаас бизнес эрхлэгчид хүнд сорилттой тулгараад байгаа билээ. Энэ удаад явагдсан “Санхүүгийн удирдлага” сургалт нь хөрөнгөө зөв удирдан зарцуулж хямралыг давж гарахад чухлаар тавигддаг эргэлтийн хөрөнгийн удирдлага сэдвийг хөндсөн юм.
Сургалтын үеэр бизнесийн төрөл бүрийн салбаруудын бизнес эрхлэгчид хэлэлцүүлэг өрнүүлж, өөрт тулгарч байгаа асуудлууд гаргасан шийдлүүдээ хоорондоо хуваалцсан юм. Хэдий сургалт цахимаар явагдаж байсан ч суралцагчид танхимын сургалтаас дутахааргүй идэвхтэй оролцлоо.
Сургалтын дараах санал асуулгаар суралцагчдаас:
- Өөрийн компаний нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, тохиолдож байгаа бэрхшээлүүдээ ойлгосон. Цаашид ямар арга хэмжээ авах талаар төлөвлөгөө гаргана.
- Хичээлийн хөтөлбөр маш их таалагдсан. Лекц, хэлэлцүүлэг, дасгал ажил гээд солигдсон нь маш их сонирхолтой тул анхаарлаа төвлөрүүлэхэд хялбар байлаа.
- Танхимаар хичээллэснээс дутахааргүй суралцагчид хоорондоо холбогдож чадсан.
зэрэг сэтгэгдлүүд ирсэн юм.
Суурь мэдлэгийн сургалт 5-р сард “Дэлгүүрийн удирдлага” сэдвээр үргэлжлэн явагдах болно.