Үйл явдал
МОНГОЛ-ЯПОНЫ ТӨВ ЦАХИМААР ЗОЛГОЖ АЖЛЫН ШИНЭ 7 ХОНОГОО ЭХЛҮҮЛЛЭЭ
2021-02-15

Монгол-Японы төвийн хамт олон үхэр жилийн ажлын эхний өдрөө үндэсний хувцсаа өмсөн, цахимаар золгож эхлүүллээ.

Цахим золголтыг нээж төвийн захирал Ц.Даваадорж мэндчилгээ дэвшүүлсэн юм. Мөн хэдий Монголд ирж чадахгүй байгаа ч Монгол-Японы төвд ЖАЙКА-аас тоимлогдсон ерөнхий зөвлөх Оониши Ёшифүми болон мэргэжилтэн Накамүра Коо нар Япон улсаас оролцон баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Ерөнхий зөвлөх Оониши Ёшифүми "Дэлхий даяар цар тахлын улмаас нөхцөл байдал хүнд байгаа ч шинэ санаа санаачилга гарган, бие биедээ харилцан туслалцаж энэ цаг үеийг амжилттай давж гарах"-ыг хүсэн ерөөв.

Хүнд хэцүү бүхэн ард үлдэж, энх цаг ирж байна.

Та бүхэн хөл хорионы хугацаагаа суралцаж хөгжин, үр дүнтэй өнгөрүүлээрэй. Хамтдаа хөгжицгөөе.