Үйл явдал
“БИЗНЕСИЙН ҮНДСЭН СУРГАЛТ” ЦАХИМААР ЯВАГДАЖ ЭХЭЛЛЭЭ
2021-01-11

     2002 оноос хойш жил бүр тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн тус сургалт нь энэ жил анх удаа бүрэн цахимжсан хэлбэрээр явагдаж байна. Энэ удаад цахимаар явагдаж байгаатай холбогдон  хөдөө орон нутгаас хамрагдах боломжтой болсноороо онцлогтой.

   Монгол-Японы төвийн зүгээс цахим сургалтад шаардлагатай бэлтгэл ажлыг ханган, суралцагчдыг идэвхтэй сургалтдаа хамрагдахаар зохион байгуулж байна.

   Уг сургалт нь “Стратегийн менежмент”-ийн сэдвээр эхэлж байгаа бөгөөд стратеги, KPI удирдлагаар мэргэшсэн ЖАЙКА-ийн мэргэжилтэн багш Кавагүчи Шиничиро болон МУИС-ийн Бизнесийн сургуулийн дэд профессор Н.Батдэлгэр нар хамтран удирдан явуулж байна.

   Сургалтад хүнсний үйлдвэрлэл, барилга автозам, банк санхүү, аялал жуулчлал зэрэг өөр өөр салбарын 35 удирдах албан тушаалтан, менежер хамрагдаж байна. Төрөл бүрийн салбарт хүчин зүтгэж буй нэг ангийн суралцагчидтайгаа хамтран багаараа дасгал ажил ажиллан чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлэх зэргээр шинэ санаа олж авч танилын хүрээгээ тэлэх нь сургалтын нэг давуу тал юм.

Та бүхэн ч мөн хөл хорионы улмаас ажил алба, сургалт үйлчилгээ цахимжиж буй өнөө үед цахимаар сурч боловсрон, өөрийгөө хөгжүүлж байгаа гэж найдаж байна.