Үйл явдал
БИЗНЕСИЙН ҮНДСЭН СУРГАЛТ ЦАХИМААР ЯВАГДАЖ БАЙНА
2020-11-18

    Цаг үеийн нөхцөл байдлын улмаас бидний ихэнх нь гэрээсээ ажиллаж байгаа билээ. Мөн энэхүү хугацаанд өөрийгөө хөгжүүлэх, сурч боловсрох зэргээр цагаа үр дүнтэй өнгөрөөж байгаа хүмүүс ч олон байгаа гэж найдаж байна. 


     Монгол-Япон төв  хөл хорионы энэ цаг үед цахим хэлбэрээр “Бизнесийн үндсэн сургалт”-аа үргэлжлүүлэн явуулж байна. Сургалт маань “Маркетинг”-ийн хичээлээр үргэлжилж байгаа бөгөөд сургалтыг Панасоник корпорацид 34 жил ажилласан туршлагатай Үэхигаши Кожи багш болон МУИС-ийн Бизнесийн сургуулийн профессор Б.Даваасүрэн нар удирдан явуулж байна. 

    

     Манай төв болон Япон дахь сургалт хариуцсан “Рело Панасоник” компанийн зүгээс техникийн бэлэн байдлыг хангаж сургалтаа чанартай зохион байгуулахаар хичээн ажиллаж байна.


    Та бүхэн аюулгүй байдлаа сайтар хангаж, гэртээ байх хугацаагаа үр дүнтэй өнгөрөөгөөрэй.