Баяр наадмын өмнөх өдрүүдэд бид “Шунхлай” группын ажилтнуудад “КАЙЗЭН тогтолцоо” сэдвээр цахим сургалт, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч ажилтнуудад “5S хөдөлгөөнийг хэвшүүлэх нь”, РТТ ХХК-ийн нийт хамт олонд “Цагийн менежмент” сэдвээр ажлын байран дээрх сургалтыг зохион явууллаа.
“5S хөдөлгөөн”-ийг анх манай төвөөс байгууллагын сургалт хэлбэрээр зохион явуулж эхлэхэд үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хамрагддаг байсан бол өдгөө үйлчилгээ, оффисын ажилтнууд бидний сургалтад хамрагдан үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхлээд байна. Түүгээр зогсохгүй эмч, эмнэлгийн ажилтнууд маань тус хөдөлгөөнийг нэвтрүүлж эхэлж байгаагийн төлөөлөл нь Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хамт олон болж байна.
“РТТ” ХХК буюу бидний сайн мэдэх Тип Топ засварын төвийн хамт олон үйл ажиллагаагаа сайжруулж, хэрэглэгчдэдээ түргэн шуурхай үйлчилгээгээ хүргэхийн тулд цагаа хэрхэн зөв зохион байгуулах талаар сургалтад хамрагдлаа. Цагийн менежмент нь зөвхөн ажлын цаг бус, бидэнд ижил тэгш оногдсон цагийг зөв, оновчтой зохион байгуулснаар ажил амьдралын баланс тэнцвэржих сайн талтай. Өдөр тутамдаа бид өөрсдөө ч мэдэхгүйгээр олон цагийг үр дүнгүй өнгөрөөж байдаг. Тэгвэл тус сургалтад хамрагдсан РТТ ХХК-ийн хамт олон өдрийн аль цагийг үр бүтээлтэй өнгөрөөдөг, аль цагийг амарч өнгөрөөдөг зэргээ хялбар аргаар тодорхойлох дасгал ажиллан, өөрсдийн 1 өдөртөө анализ хийлээ.
Бидэнтэй хамтран ажилласан нийт хамт олондоо талархлаа илэрхийлье. Манай төвийн байгууллагад зориулсан сургалт үргэлжлэн явагдаж байна.