Монгол-Японы төв нь Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ийн дэмжлэгээр Монгол улсын бизнесийн хүний нөөцийг хөгжүүлэх зорилгоор бизнесийн шат шатны сургалтыг зохион явуулдаг билээ. Өнгөрсөн 1 сард Чигүса Казүнобү багш манай улсад томилогдон ажиллалаа. Энэ хугацаанд бизнесийн үндсэн сургалтын удирдлагын ангийн “Санхүүгийн удирдлага” сургалт болон “Санхүүгийн удирдлага” ахисан түвшний сургалтыг удирдан явууллаа.
Түүнчлэн үе үеийн үндсэн сургалт төгсөгчдөдөө мэдлэгээ бататгах, шинэ мэдлэг олоход нь дэмжлэг болох зорилгоор “Санхүүгийн удирдлага” follow up сургалтыг амжилттай зохион явууллаа.
Ирэх 2 сард үндсэн сургалтын “Хүний нөөцийн удирдлага” сургалт болон бусад сургалт зохион байгуулагдах төлөвлөгөөтэй байсан ч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан түр хойшилж байна.
3 сараас эхлэн манай төвийн бүх төрлийн сургалтууд зохион байгуулагдах тул та бүхэн утсаар болон фэйсбүүк хуудсаар дамжуулан сургалтын мэдээлэл авна уу.
Та бүхэн маскаа зүүж дархлаагаа дэмжин өөрийгөө болон гэр бүлээ хамгаалаарай.
Эрүүл иргэн Монголын баялаг.