Үйл явдал
“СТРАТЕГИЙН МЕНЕЖМЕНТ” СЭДЭВТ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
2019-12-17

МОНГОЛ – ЯПОНЫ ТӨВИЙН БИЗНЕСИЙН ҮНДСЭН СУРГАЛТЫН ӨВЛИЙН ЭЛСЭЛТИЙН “СТРАТЕГИЙН МЕНЕЖМЕНТ” СЭДЭВТ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Монгол – Японы төв нь чадварлаг бизнес эрхлэгчдийг хөгжүүлэх зорилгоор 2002 оноос хойш бизнесийн үндсэн сургалтыг зохион байгуулж ирсэн билээ. Тус сургалт нь ЖАЙКА-ийн дэмжлэгээр Япон улсаас мэргэжилтэн багш уригдан ирж явуулдгаараа онцлогтой.
Энэ удаагийн хичээлийг АБХ (Азийн Бүтээмжийн Холбоо), ЕСБХБ (Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк) зэрэг олон улсын байгууллагад мэргэжилтнээр ажиллаж байсан төдийгүй сүүлийн 18 жилийн турш ЖАЙКА-ийн шугамаар Монголын компаниудад үнэтэй зөвлөгөө өгч буй Кавагүчи Шиничиро (Ph.D) багш удирдан явууллаа.


Сургалтын явцад үзсэн онолын хичээлээ практикт буулгахын тулд 5-6 хүнтэй баг болон хуваагдаж өөрсдийн байгууллагын жишээн дээр дасгал ажлуудыг ажиллалаа. Сургалтын дараа авсан сэтгэл ханамжийн судалгаагаар “Байгууллагын стратегийн ач холбогдлыг сайтар ойлгож авлаа”, “Богино хугацаанд компанидаа тулгарсан асуудлыг шийдвэрлэх аргыг сурч авлаа” зэрэг сэтгэгдлүүд ирээд байна.
Мөн Кавагүчи багш Монголд томилогдон ажиллах хугацаандаа энэ жилийн загвар аж ахуйн нэгж болох “Монхорус Интернэйшнл” компани дээр сургалт явууллаа.


Нийт суралцагчдадаа сургалтаар олж авсан мэдлэгээ бизнесийн ажил үйлстээ хэрэгжүүлж, өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.