Үйл явдал
МОНГОЛ-ЯПОНЫ ТӨВИЙН БИЗНЕСИЙН ҮНДСЭН СУРГАЛТЫН “САНХҮҮГИЙН УДИРДЛАГА” ХИЧЭЭЛ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ.
2019-10-14

2019 оны 9 сарын 30-аас 10 сарын 05-ны өдрүүдэд компанийн удирдах дээд албан тушаалтнуудад зориулсан үндсэн сургалтын 2 дахь сэдэв болох “САНХҮҮГИЙН УДИРДЛАГА” хичээл явагдаж дууссан юм.

Удирдлагын ангийн сургалтыг Чигүса Казүнобү багш удирдан явуулсан бөгөөд тэрээр 2004 онд “ЧИГҮСА” аудитын компаниа байгуулж, Япон болон гадаадын компаниудад дотоод хяналтын систем, татвар, санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхийн сацуу санхүүгийн удирдлага сургалтыг удирдан багшаар ажиллаж байна.

Тус сургалтаар санхүүгийн тайлан ба санхүүжилт, санхүүгийн дүн шинжилгээ, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалт зэрэг агуулгаар зааж санхүүгийн удирдлагын мэдлэгийг олгохын зэрэгцээ практикт хэрэгтэй санхүүгийн удирдлагын арга барилыг эзэмшүүлэхийг зорилоо.

Сургалтад хамрагдсан суралцагчдаас авсан сургалтын дараах санал асуулгаар багшийн заах арга барил маш сайн, ойлгомжтой, бодит мэдээ мэдээлэл дээр тулгуурласан, амьдралд ойрхон жишээг авч тайлбар хийж шинэ соргог мэдээ мэдээллийг хүргэхийг зорьсон нь таалагдлаа гэсэн өндөр үнэлгээ аваад байна.

Сургалтад хамрагдсан нийт суралцагчдадаа сурч мэдсэн зүйлээ цаашдын ажил үйлстээ хэрэгжүүлж, өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Бизнесийн үндсэн сургалт маань “Хүний нөөцийн удирдлага” сэдвээр үргэлжилж байна.