Үйл явдал
ЗАГВАР АЖ АХУЙН НЭГЖИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2019-10-01

Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв 2008 оноос эхлэн Загвар аж ахуйн нэгжийг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Өдгөөг хүртэл нийт 36 компани уг хөтөлбөрт хамрагдаж, байгууллага дээрээ тулгамдаж буй асуудалдаа япон болон монгол багш нарын заавар зөвлөгөөг авч хэрэгжүүлж иржээ. 2019-2020 оны хичээлийн жилд 4 компани уг хөтөлбөрт хамрагдахаар сонгогдсон бөгөөд 9 сарын 24-ний мягмар гарагт эрчим хүчний салбарт өөрийн орон зайгаа эзлэн үйл ажиллагаа явуулж буй “Монхорус интернэшнл” ХХК дээр тус хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа болж өнгөрлөө.

Уг нээлтийн ажиллагаанд Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн захирал Ц.Даваадорж, ерөнхий зөвлөх Окава Наото, хариуцагч багш Кавагүчи Шиничиро болон “Монхорус интернэшнл” ХХК-ийн захирал, ажилтан албан хаагчид оролцлоо. Үүгээр ЗААН-ийг хөгжүүлэх хөтөлбөрийн зааварчилгаа, сургалт албан ёсоор эхэлж, сургалт зөвлөгөө үргэлжлэн явагдах юм.

Загвар аж ахуйн нэгжийг хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдаж буй “Монхорус интернэшнл” ХХК-ийн хамт олонд хөтөлбөртөө идэвхтэй оролцон, багш нарын зааварчилгаа зөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэн бодитой үр дүн гаргахыг хүсэхийн ялдамд цаашдынх нь ажил үйлст өндөр амжилт хүсэн ерөөе.