Үйл явдал
“ЦАХИМ БИЗНЕС” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2019-06-24

2019 оны  6 дугаар сарын 17-оос 21-ний өдрүүдэд өдөр ирэх тусам өөрчлөгдөн шинэчлэгдэж буй цахим хэрэгслийг үр дүнтэй ашиглах практик аргад суралцуулах зорилготой “Цахим бизнес” сургалт зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Сургалтыг “Fount of knowledge” компанийн захирал Сано Казүхико удирдан явуулсан бөгөөд тэрээр “Provider Plala”-ийн үүсгэн байгуулалт, “Goo” портал сайтын гишүүнчлэлийн систем бүтээхэд оролцож байсан. Мөн хэд хэдэн стартап компанид технологи хариуцсан захирал (CTO)-ын алба хашиж байсан туршлагатай.

Тус сургалтаар цахим бизнесийн түүх, олон улсын цахим бизнесийн өнөөгийн байдал болон үүлэн тооцоолол, олон нийтийн сүлжээг ашигласан практик ажлыг гүйцэтгэсэн. Түүнчлэн сургалтын явцад багш суралцагчдад ганцаарчилсан зөвлөгөө өгч, хичээлийн  сүүлийн өдөр суралцагчид өөрсдийн бизнесийн төлөвлөгөөг боловсруулж танилцуулан, багшаас зөвлөгөө, зааварчилгаа авлаа.

Сургалтад оролцсон нийт суралцагчдадаа цаашдынх нь ажил үйлст өндөр амжилт хүсье.

Уг сургалтаар манай энэ хичээлийн жил өндөрлөж буй бөгөөд ирэх хичээлийн жилийн сургалтын хуваарийг цахим хуудас болон фэйсбүүк хуудсаар танилцуулах болно. Та бүхэн Монгол-Японы төвөөс зохион байгуулах сургалтуудад идэвхтэй хамрагдаарай.