Үйл явдал
“ЗАГВАР АЖ АХУЙН НЭГЖИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР” –ИЙН СУРГАЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
2019-06-20

 2018-2019 оны загвар аж ахуйн нэгжийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд “Сноу филдс” ХХК дээр хүний нөөцийн үнэлгээний систем сургалт, зөвлөгөө болж өнгөрлөө.

Сургалтад тус компанийн дээд, дунд шатны удирдлагууд хамрагдсан бөгөөд  Япон мэргэжилтэн багшийн орсон сургалтыг үргэлжлүүлэн орж бүгд санал бодлоо солилцон багшийн өгсөн чиглэлийн дагуу өөрсдийн компанид тохирох хүний нөөцийн үнэлгээний хүснэгтийг боловсруулсан юм. 

Сургалтыг Монгол-Японы төвийн арвин туршлагатай Үндэсний сургагч багш нарын нэг “Жинзай Жапан” ХХК-ийн захирал Д.Дашмаа удирдан явууллаа.

 “Сноу Филдс” ХХК –ийн хамт олонд сургалтаар сурч мэдсэн зүйлээ хэрэгжүүлж, хүсэн хүлээсэн үр дүндээ хүрэхийг хүсэн ерөөе.