Үйл явдал
“ЭКСЕЛЭЭР БИЗНЕСИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ НЬ” АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
2019-06-11

2019 оны  6 дугаар сарын 3-аас 7-ны өдрүүдэд “Санхүүгийн удирдлага” хичээлээр үзсэн “Санхүүгийн шинжилгээ” болон “Компанийн үнэ цэнийн үнэлгээ”-ний кэйсийг гүнзгийрүүлэн суралцахад зориулсан “Экселээр бизнесийн шинжилгээ хийх нь” сэдэвт бизнесийн ахисан түвшний сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Сургалтыг 2004 оноос Чигүса аудитын компаниа байгуулан ажиллаж буй, Японы болон гадны компаниудад санхүү бүртгэл болон дотоод хяналтын систем, аудит, татвартай холбогдох зөвлөх үйлчилгээ үзүүлж буй мэргэшсэн нягтлан бодогч, татварын нягтлан бодогч Чигүса Казүнобү багш удирдан явууллаа.

Уг сургалтын эхний өдрүүдэд мэддэг хэрнээ тэр бүр ашиглагддаггүй эксел программын функцууд болон олон улсын стандарт техникийг эзэмшүүлэх онол дадлагыг хослуулсан хичээлийг үзсэн юм. Мөн эксел программыг ашиглан санхүүгийн хувьсагчийн өөрчлөлт нь компанийн гүйцэтгэлд хэрхэн нөлөөлөхийг тооцоолох арга барилд суралцаж, бизнес загварчлалыг бодитоор хэрэгжүүлэхэд шаардагдах олон арга техникийг эзэмшиж, баг хамт олноороо кэйс дасгал дээр хэлэлцүүлэг хийх зэргээр илүү бодит практик дадлага туршлагыг хуримтлуулж чадахуйц сургалт болж өндөрллөө.

Сургалтын сүүлийн өдөр сургалтаас сурч мэдсэн зүйлээ ашиглан багаараа хэлэлцүүлэг хийж, туршлагаа хуваалцсан юм.

Сургалтад хамрагдсан нийт суралцагчдадаа сурч мэдсэн зүйлээ цаашдын ажил үйлстээ хэрэгжүүлж, өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.