Энэ оны Загвар аж ахуйн нэгжийг хөгжүүлэх хөтөлбөрийн сургалтууд компани тус бүр дээр явагдаж өндөрлөх шатандаа орж байна.
Эх орондоо анхдагч өглөөний хоол (Granola cereal) болох Мовьёос нэрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч “Монфүүдланд” ХХК дээр өнгөрсөн оноос эхлэн үйлдвэрлэлийн болон хүний нөөцийн чиглэлийн сургалтуудыг зохион байгуулж, тус компанийн хамт олон маань ч идэвхтэй хамрагдаж ирлээ. Өчигдөр буюу 6 сарын 3-ны даваа гарагт Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш Д.Дашмаа тус компани дээр “Хүний нөөцийн удирдлага” сургалт, зөвлөгөө явууллаа. Өмнө явагдсан сургалтуудын үр дүнг дүгнэж, цаашид хэрхэн тасралтгүй үргэлжлүүлж, ажилтнуудаа зөв чиглүүлэх тал дээр сургалт зөвлөгөөг удирдлагуудад өгснөөр ур сургалт өндөрлөлөө.
Загвар аж ахуйн нэгжийг хөгжүүлэх хөтөлбөрийн сургалт үүгээр өндөрлөж байгаа ч “Монфүүдланд” ХХК-ийн хамт олон нь манай төвийн нэгэн гишүүнийхээ хувьд цаашдаа байнга хамтран ажиллаж, Монгол-Японы төвийн үүд хаалга байнга нээлттэй байх болно.
Тус компанийн хамт олонд хэрэглэгчдэдээ эрүүл хүнсээр хангах их үйлст нь өндөр амжилт хүсэн ерөөе.