Үйл явдал
“ЗАГВАР АЖ АХУЙН НЭГЖИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР”-ИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2019-05-23

Энэ оны Загвар аж ахуйн нэгжийг хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдагч байгууллага болох “Асылмура” ХХК-д “5S хөдөлгөөн” сургалтын үргэлжлэл болох “КАЙЗЭН (байнгын сайжруулалт) сэтгэлгээ” сургалт зохион байгуулагдлаа.

Ажлын байрны эмх цэгц сайжирч, ажиллахад хялбар, аюулгүй орчин бүрдсэнээр ажлын бүтээмж болон ажилтнуудын сэтгэл ханамж дээшилдэг. Улмаар нийт ажилчдын КАЙЗЭН сэтгэлгээ буюу шинэ санаа санаачлагыг дэмжсэнээр ажилдаа хандах хандлага, эрч хүч нэмэгдэж улам илүү бүтээмж сайжирдаг ач холбогдолтой юм.

Уг сургалтыг Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш Н.Батчулуун удирдан явууллаа. Онолын хичээлээс илүү багийн дадлага ажлыг голчлон явуулсан бөгөөд ажилтан бүрээс богино хугацаанд шинэ санаа, санаачлага гарч, цаашид хэрхэн хэрэгжүүлэхээ дүгнэх ажил үлдсэнээр сургалт өндөрлөлөө.