2019 оны 5 сарын 17-ны өдөр Зам тээвэр хөгжлийн төвийн нийт ажилчдад зориулж “Ажлын байран дээрх хандлага, цаг ашиглалт” сэдвээр ажлын байран дээрх сургалтыг зохион байгууллаа.
Зам, тээврийн хөгжлийн төв нь зам, тээврийн салбарыг хөгжүүлэх төрийн бодлого чиглэлийн хүрээнд авто зам, тээврийн талаар гаргасан бодлого шийдвэрийг хэрэгжүүлж, зам, замын байгууламжийн барилга, засварын ажлын техник технологийн хяналтыг хэрэгжүүлэх, зам тээврийн чиглэлээр эрдэм шинжилгээний үйл ажиллагаа эрхлэх зэрэг үндсэн чиг үүрэгтэй үйл ажиллагаагаа явуулдаг төрийн байгууллага бөгөөд ажилтнуудынхаа хөгжилд анхааран тогтмол сургалт зөвлөгөө явуулдагт бид талархалтай хандаж байна.
Тус сургалтыг Монгол-Японы төвийн арвин туршлагатай үндэсний сургагч багш, “Жинзай Жапан” ХХК-ийн захирал Д.Дашмаа багш удирдан явууллаа. Сургалтыг багийн дадлага ажил хэлбэрээр явуулсан бөгөөд тус төвийн ажилтнууд идэвхтэй хамрагдсан юм.
Үүнээс гадна 5 сарын 18-ны бямба гарагт “РТТ” ХХК-д “Дэлгүүрийн удирдлага” сэдвээр ажлын байран дээрх сургалтыг зохион явууллаа.
РТТ ХХК нь анх 1996 онд "УНИВЕРСУМ" ББХК нэртэйгээр, "Герман чанар Монголд" уриатай үүсгэж байсан түүхтэй ба 2002 оноос "РТТ" ХХК нэртэйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлж, дэлхий даяар чанар, техниологиороо тэргүүлэгч бүтээгдэхүүн үйлдвэрлэгч шилдэг байгууллагуудын Монгол улс дахь албан ёсны төлөөлөгчөөр амжилттай ажиллаж байгаа компани юм.
“Дэлгүүрийн удирдлага” сургалтын багшаар Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш Ж.Гансүх ажилласан ба өөрийн дадлага туршлага, мэдлэгээсээ харамгүй хуваалцсан сургалт болж өндөрлөлөө.
Монгол-Японы төв нь ажлын байран дээрх сургалтыг тогтмол зохион явуулж байгаа тул та бүхэн зах зээлтэйгээ хөл нийлүүлэн алхаж өөрийн мэдлэг, мэдээллээ тэлэхийг хүсвэл сургалтуудад маань хамрагдаарай.
Ажлын байран дээрх сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх утсаар холбоо барина уу.
Утас:11-310879 /Ext3/