Үйл явдал
АЖЛЫН БАЙРАН ДЭЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2019-05-01

Монгол-Японы төвөөс 2019 оны 4 сарын 27-ны бямба гарагт “5S хөдөлгөөнийг хэрэгжүүлэх нь” сэдэвт ажлын байран дээрх сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтад “Глобал Бридж” ХХК, “Од Групп” ХХК, “Арцат Овоо” ХХК-ийн менежер, нягтлан бодогч, нярав албан тушаалтай ажилтнууд хамрагдаж ажлын байрны эмх цэгц, дэг журам болон түүнийг хэвшүүлснээр ажлын үр бүтээлийг дээшлүүлэх боломжийн талаар лекц, дадлагаар дамжуулан мэдээлэл авлаа.    

Сургалтыг Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш Ш.Алтанхуяг удирдан явууллаа.

Сургалт, хөгжүүлэлтдээ анхаарч амралтын нэг өдрөө “5S хөдөлгөөн”-ий талаар мэдлэгээ тэлж бидэнтэй хамтран ажилласан дээрх 3 компанийн хамт олондоо цаашдын ажил үйлст нь өндөр амжилт хүсье.

Та бүхэн “5S хөдөлгөөн” болон бусад сэдвийн ажлын байран дээрх сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх утсаар холбоо барина уу.

Утас:11-310879 /Ext3/