Үйл явдал
“ГАДААД ХУДАЛДААНЫ СТРАТЕГИ” БИЗНЕСИЙН АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2019-04-16

2019 оны 4 дүгээр сарын 8-аас 12-ны өдрүүдэд гадаад худалдаа гэж юу вэ, гадаад худалдаа явуулахад юу хамгийн чухал вэ, гадны зах зээлд хэрхэн амжилттай нэвтрэх талаар ерөнхий ойлголт олгох зорилготой “Гадаад худалдааы стратеги” сургалт амжилттай болж өндөрлөлөө.

Тус сургалт нь энэ жил анх удаагаа зохион байгуулагдсан бөгөөд бодит байдал дээр гадаад худалдааг хэрхэн зохион байгуулах вэ, эрсдэлийн удирдлагын процесс, Монголын бизнесийн онцлог, худалдааны компанийн анхаарах ёстой зүйлс болоод гадны зах зээлд тулгамддаг асуудал тэр дундаа Монгол компанийн гадаад зах зээлд гарсан алдаа онооны  туршлагаас суралцсан онцлог сургалт болсон юм.

Хичээлийг удирдан явуулсан Фүживара Хирото багш нь 1985 оноос өдгөө хүртэл Сүмитомо корпорацид ажиллаж байгаа бөгөөд Мобиком корпорацийг Япон талаас хариуцан ажиллаж байсан, “Transwest Mongolia”-г хариуцсан мэргэжилтэн төдийгүй “Найрамдал” медалиар шагнуулж байсан Монголын талаар болон Монголын бизнесийн арвин мэдлэг туршлагатай багш юм.



Сургалтад хамрагдсан нийт суралцагчдадаа сурч мэдсэн зүйлээ цаашдын ажил үйлстээ хэрэгжүүлж, өндөр амжилт гаргахад нь Монгол-Японы төв үргэлж дэмжин ажиллах болно.

Монгол-Японы төвийн бизнесийн ахисан түвшний сургалтууд цаашид үргэлжлэн явагдах бөгөөд дараагийн сургалт “KPI БА ЧАДАМЖИЙН УДИРДЛАГА” (2019.05.06-10 ) сэдвээр зохион байгуулагдана.