Үйл явдал
ЗАГВАР АЖ АХУЙН НЭГЖИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2019-04-09

Монгол-Японы төвийн “ЗААН-г хөгжүүлэх хөтөлбөр”-т хамрагдаж буй “Монфүүдланд” ХХК болон “Сноу Филдс” ХХК дээр 3-н сард дараах сургалтууд зохион байгуулагдлаа.

“Сноу Филдс” ХХК-н Наран дэлгүүрийн төв салбар дээр дэлгүүрийн зохион байгуулалтыг сайжруулах зааварчилгаа, зөвлөгөө өгсний дээр үйлчилгээний соёлоороо дэлхийд номер нэгт тооцогддог японы үйлчилгээний ёс зүйгээс суралцсан бөгөөд суралцагчид сэтгэлээсээ маш идэвхтэй хамрагдаж байсны үр дүн сургалтын хоёр дахь өдрөөс дэлгүүрийн зохион байгуулалтдаа сайжруулалт хийснээр харагдаж байсан юм.

“Монфүүдланд” ХХК дээрх сургалтын хувьд  маркетингийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх зөвлөгөө зааварчилгаан дээр тулгуурлан сургалтаа явуулсан нь суралцагчдаас өндөр үнэлгээ авлаа.

Сургалтуудыг Панасоник корпорацид 30 гаруй жил ажилласан туршлагатай Үэхигаши Кожи багш удирдан явуулсан юм.

Үэхигаши Кожи багшийн хувьд хүний нөөцийн төвийн ахлах багш, “Панасоник Филиппин”-ийн дэд захирал, “Панасоник Тайвань”-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал, “Панасоник Америк”-ийн орлогч захирлаар тус тус ажиллаж байсан арвин туршлагатай.

ЗААН-г хөгжүүлэх хөтөлбөрийн сургалт зөвлөгөө цаашид үргэлжлэн явагдана.