Үйл явдал
ЗАГВАР АЖ АХУЙН НЭГЖИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2019-04-08

Монгол-Японы төвийн 2018-2019 оны хичээлийн жилийн “Загвар аж ахуйн нэгжийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн сургалтууд компани тус бүр дээр амжилттай явагдаж байна.

 

Энэ удаа “Панасоник” корпорацийн үйлдвэрлэлийн салбарт тасралтгүй 30 гаруй жил ажилласан туршлагатай, Вьетнам, Лаос, Мьянмар, Монгол-Японы төвийн багш, ASEAN-ы сургалтын багш Масүда Казүми багш Монголд 10 хоног томилогдон ажиллалаа. Уг хугацаандаа ЗААН-г хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдаж буй “Асылмура” ХХК-д 2 өдрийн турш үйлдвэрлэлийн удирдлагын сургалт, зөвлөгөө өглөө.

Тус компани дээр Масүда багшаас гадна Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш нар болох Ш.Алтанхуяг, Н.Батчулуун нар баг болон ажиллаж байгаа бөгөөд Монгол багш нар дадлага, багийн ажил дагнасан практик сургалт, Япон мэргэжилтэн багш үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн зайлшгүй мэдэж байх ёстой, мэргэжлийн суурь мэдлэгийг онол хэлбэрээр голчлон орж байгаагаараа онцлогтой. Энэ удаагийн сургалтаар “PDCA цикл”, “ХооРэнСоо” зэрэг Япон маягийн менежментээр дамжуулан үйлдвэрлэлийн бүтээмжийг хэрхэн дээшлүүлэх талаар заавар зөвлөгөө өглөө.