Үйл явдал
АЖЛЫН БАЙРАН ДЭЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2019-04-08

Монгол-Японы төвөөс 2019 оны 3 сард “Хаан банк”-ны дээд шатны удирдлагуудад “Үйлчилгээний ёс зүй”-н сургалт, “Саммит Компьютер Технологи” ХХК-ийн дунд шатны удирдлагуудад “Дэлгүүрийн удирдлага болон PSI менежмент” сэдвээр ажлын байран дээрх сургалтыг зохион байгууллаа.

Уг сургалтыг Panasonic корпорацид 30 гаруй жил ажилласан туршлагатай Үэхигаши Кожи багш удирдан явуулсан бөгөөд өнөөг хүртэлх туршлага дээрээ үндэслэн бараа бүтээгдэхүүнээ хэрхэн хэрэглэгчдэд хүргэх, дэлхийд номер нэгт тооцогддог японы үйлчилгээний соёл, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх болон дэлгүүрийн зохион байгуулалтын талаарх олон талын мэдлэг мэдээлэл, зөвлөгөө өгсөн юм.

Ингээд уг сургалтад хамрагдсан компанийн хамт олондоо цаашдынх нь ажил үйлсэд өндөр амжилт хүсэн ерөөе.

Та бүхэн ажлын байран дээрээ сургалт авахыг хүсвэл Монгол-Японы төвийн Бизнесийн сургалтын тасагтай холбогдоно уу.

Утас: 11-310879 (ext-3)

Фэйсбүүк хуудас: Монгол-Японы Төвийн Бизнес Тасаг