Үйл явдал
ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГА СЭДЭВТ БИЗНЕСИЙН АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ.
2019-02-26

2 сарын 18-наас 22-ны өдрүүдэд аж ахуй нэгж байгууллагын удирдах албан тушаалтан, хүний нөөцийн менежерүүдэд зориулсан “Хүний нөөцийн удирдлага” сэдэвт ахисан түвшний сургалтыг амжилттай зохион байгууллаа. Тус сургалтад Монголын 40 гаруй аж ахуй нэгж, компанийн удирдах албан тушаалтан, хүний нөөцийн менежер оролцлоо.

Хичээлийг Японы Гакүшюин их сургуулийн зочин профессор, хүний нөөц, байгууллагын хөгжлийн консалтант, JSHRM зөвшөөрөл бүхий хүний нөөцийн мэргэжилтэн, Японы хүний нөөцийн удирдлагын холбооны үйл ажиллагаа хариуцсан ажилтан, аж үйлдвэрийн зөвлөх Ямазаки Кёоко багш удирдан явууллаа.

Хичээлийн үеэр суралцагчдын зүгээс гарсан асуулт бүрт хариулт өгч, нэмэлт мэдээлэл болон зөвлөгөө хүссэн суралцагчдад ганцаарчилсан зөвлөгөө өглөө. Ганцаарчилсан зөвлөгөөний цагаар суралцагчид өөрсдийн ажил дээр тулгамддаг асуудал болон ажилтан, ажиллуулж байгаа талын харилцан уялдааны талаар багшаас маш их хэрэгтэй  мэдээ мэдээллийг авч чадсан юм. Мөн энгийн үед ажил горилогчоос ярилцлага авдаг хүний  нөөцийн менежерүүдэд ярилцлагыг илүү үр өгөөжтэй, ажил горилогчийн зүгээс харж ярилцлагыг хэрхэн амжилттай өрнүүлэх талаар практик дасгалыг хийж танилцуулсан юм. Түүнчлэн шинэ ажилтны сургалт, манлайллын талаар бусад хөгжиж буй орнуудын жишээ сонирхолтой баримтуудыг танилцуулж, илүү ойлгомжтой хичээлийг удирдан явуулсан нь суралцагчдаас 100%-ийн үнэлгээг аваад байна.

Сургалтад хамрагдсан нийт суралцагчдадаа сурч мэдсэнээ өөрсдийн компанидаа хэрэгжүүлэх үйлсэд өндөр амжилт хүсье.

Ямазаки Кёоко багшийн ярилцлагыг ЭНД дарж харна уу.