Үйл явдал
МУИС ДЭЭР АЖЛЫН БАЙРНЫ СУРГАЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
2019-02-26

Монгол-Японы төвийн ажлын байран дээрх сургалт Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн сургууль дээр явагдаж өндөрлөлөө.

Уг сургалтыг Японы Гакүшюүин Их Сургуулийн багш, Монгол-Японы төвийн бизнесийн сургалтын багш, Азийн хөгжиж буй орнуудад хүний нөөцийн удирдлага чиглэлээр сургалт зөвлөгөө өгдөг Ямазаки Кёоко багш удирдан явууллаа. Ямазаки багшийн хувьд Монгол Улсын Их Сургууль дээр 2 дахь жилдээ сургалт зөвлөгөө өгч байгаа бөгөөд энэ удаа “Идэвхтэй сургалтын арга” сэдвээр сургалтаа явууллаа. Сургалтаар сургалт, лекцийг хэрхэн сонирхолтой явуулах, суралцагчдын идэвх оролцоог нэмэгдүүлэх арга хэрэгслийг танилцуулж, багийн дадлага ажил хийсэн юм.

Сургалтын дараах санал асуулгаар багшийн заах арга барил болон сургалтын агуулгад 100% сэтгэл хангалуун гэсэн өндөр үнэлгээг авсан үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.

Манай сургалтад идэвхтэй хамрагдсан МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш хамт олондоо сурган хүмүүжүүлэх их үйлст нь өндөр амжилт хүсэн ерөөе.