Үйл явдал
ЗАГВАР АЖ АЖУЙН НЭГЖИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2019-02-26

“Загвар аж ахуйн нэгжийг хөгжүүлэх хөтөлбөр”-т хамрагдаж буй “Асылмура” ХХК дээр хэрэглэгчийн сэтгэл ханамж болон чанарын удирдлагын хяналтыг сайжруулах сургалтууд тус тус зохион байгууллаа.

2 сарын 15-нд зохион байгуулагдсан хэрэглэгчийн сэтгэл ханамжийн сургалтыг Монголд 11 дэх жилдээ ирж буй байгууллагын хүний нөөц, сургалтын тогтолцоо, төрөл бүрийн сургалтын хөтөлбөр төлөвлөлт, хэрэгжүүлэлтийн арвин туршлагатай багш Ямазаки Кёоко удирдан явуулсан юм.

Суралцагчид сургалтаар явагдсан бизнес тоглоомд маш идэвхтэй оролцож байсан бөгөөд цаашдаа хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг илүү сайн мэдэрч, ойр ажиллахаа хэлж байсан юм.  

2 сарын 23-ны чанарын удирдлагын сургалтаар өөрсдийн бүтээгдэхүүнээ шалгах чанарын удирдлагын хүснэгт боловсруулж  чанарын 7 зэмсгийг ашиглах дадлага ажлуудыг ажиллан  ажил дээрээ ашиглах мэдлэгийг олж авсан. Сургалтыг үйлдвэрлэлийн удирдлага, 5S, бүтээмжийн чиглэлээр арвин туршлагатай Монгол-Японы төвийн Үндэсний сургагч багш Ш.Алтанхуяг удирдан явуулсан билээ.

Сургалтдаа идэвхтэй оролцсон Асылмура компанийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.