Үйл явдал
“САНХҮҮГИЙН УДИРДЛАГА” СЭДЭВТ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
2018-12-20

12 сарын 10-аас 14-ний өдрүүдэд Монгол-Японы төвийн бизнесийн ахисан түвшний “Санхүүгийн удирдлага” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.

Хичээлийг бизнесийн үндсэн сургалтын санхүүгийн удирдлага хичээлийг удирдан явуулсан Чигүса Казүнобү багш заасан юм. Энэ удаагийн сургалтаар санхүүгийн суурь мэдлэгтэй болон санхүүгийн мэргэжилтнүүдэд мэдлэгээ бататган, илүү ахисан түвшний хичээлийг практик дасгал ажиллан, бодит жишээн дээр дүн шинжилгээ хийж мэргэшүүлэхийг зорьсон юм.

Суралцагчдаас авсан сургалтын дараах санал асуулгаар багшийн заах арга барил маш сайн, ойлгомжтой, бодит мэдээ мэдээлэл дээр тулгуурласан, амьдралд ойрхон жишээг авч тайлбар хийж, шинэ соргог мэдээ мэдээллийг хүргэхийг зорьсон нь таалагдлаа гэсэн үнэлгээг аваад байна.

Мөн “Ди би эм лизинг” ХХК-д санхүүгийн тайлан, шинжилгээ, санхүүжилтийн чиглэлээр ажлын байран дээрх сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад хамрагдсан нийт суралцагчдадаа сурч мэдсэн зүйлээ цаашдын ажил үйлстээ хэрэгжүүлж, өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Монгол-Японы төвийн бизнесийн ахисан түвшний сургалт 2019.2.18-22-ны өдрүүдэд “Хүний нөөцийн удирдлага” сэдвээр үргэлжлэх болно.