“Витафит импекс” ХХК-ийн ажилтан албан хаагчдад ажлын байран дээрх сургалт зохион байгууллаа
Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв нь бизнесийн танхимын сургалтаас гадна ажлын байран дээрх сургалтуудыг зохион явуулдаг билээ. Ажлын байрны сургалт нь тухайн байгууллагын асуудал дээр төвлөрөн, гаргалгаа гаргаж, алдаа эндэгдлийг газар дээр нь засч сайжруулдгаараа онцлогтой.
Энэ удаагийн ажлын байрны сургалтад “Витафит импекс” ХХК-ийн ажилтан, албан хаагчид хамрагдаж, амралтын 2 өдрөө ашиглан “Үйлдвэрлэл, чанарын удирдлага” болон “Ажилтны хандлагыг дээшлүүлэх нь” сэдвээр туршлагатай багш нараас номын дуу сонслоо.
“Үйлдвэрлэл, чанарын удирдлага” сургалтыг үйлдвэрлэл, 5S, KAIZEN-ийн чиглэлээр олон жилийн турш Монголын компаниудад зааварчилгаа зөвлөгөө өгч буй HQT ХХК-ийн захирал Ш.Алтанхуяг багш удирдан явууллаа.
“Ажилтны хандлагыг дээшлүүлэх нь” сургалтыг хүний нөөц, манлайлал, байгууллагын соёл, ажилтны идэвхжүүлэлт зэрэг чиглэлээр олон компанид сургалт зааварчилгаа явуулж буй туршлагатай, “Жинзай Жапан” ХХК-ийн захирал Д.Дашмаа багш заалаа.
Нийт 50 орчим ажилтан, ажиллагсад хамрагдсан ба компанидаа болон өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэхүйц мэдлэг мэдээллийг олж авсан, сонирхолтой сургалт байлаа гэж дүгнэсэн юм.
Манай энэ удаагийн сургалтад хамрагдсан “Витафит импекс” ХХК-ийн нийт хамт олондоо ажлын өндөр амжилт хүсэн ерөөе. Цаашид та бүхэнтэй хамтран ажиллахдаа бид үргэлж таатай байх болно.