10 сарын 27-ны өдрөөс Монгол-Японы төвийн 2018-2019 оны Загвар аж ахуйн нэгжийг хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдаж буй “Асылмура” ХХК дээр тус хөтөлбөрийн сургалт, зааварчилгаа хэрэгжиж эхэллээ.
“Асылмура” компани нь 2008 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд үндэсний гар урлалыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж буй компаниудын нэг юм.
ЗААН-г хөгжүүлэх хөтөлбөр нь тухайн компани дээр тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, менежментийг сайжруулах зорилготойгоор зохион байгуулагддаг бөгөөд тус компани дээр үйлдвэрлэлийн удирдлагыг сайжруулах сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Энэ удаагийн сургалтыг үйлдвэрлэлийн удирдлага, 5S, бүтээмжийн чиглэлээр арвин туршлагатай Монгол-Японы төвийн Үндэсний сургагч багш Ш.Алтанхуяг удирдан явуулсан юм.
Сургалтаар үйлдвэрлэлийн төлөвлөгөө, менежментийн онолыг үзээд зогсохгүй онолын мэдлэгээ бататгах дасгал ажлуудыг ажилласан бөгөөд суралцагсад маш идэвхтэй оролцож байсан. Мөн сургалтын төгсгөлд тус компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцаж нэмэлт зөвөлгөө өгснөөр сургалт маань өндөрлөлөө.
“Асылмура” ХХК –ийн хамт олондоо хөтөлбөртөө идэвхтэй хамрагдаж компанийн менежментээ сайжруулах ажилд нь өндөр амжилт хүсье.