Монгол-Японы төвөөс 2018 оны 10 дугаар сарын 20-нд Сөүл нүдний төвийн удирдлага, ажилтнуудад зориулан “5S-ийг хэрэгжүүлэх нь” сэдвээр ажлын байран дээрх сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтыг үйлдвэрлэлийн удирдлага, 5S, бүтээмжийн чиглэлээр олон жил ажиллаж, олон компанид зааварчилгаа, сургалт өгсөн туршлагатай Монгол-Японы төвийн Үндэсний сургагч багш Ш.Алтанхуяг удирдан явууллаа. Тус сургалт маань онол практик хосолсон хэлбэрээр явагдсан бөгөөд богино хугацаанд ажлын байран дээрээ 5S-ийг бодитоор хэрэгжүүлэх дадлага ажилд суралцагчид идэвх зүтгэлтэй оролцсон сонирхолтой сургалт болж өнгөрлөө.
Сургалтын дараах санал асуулгаар багшийн заах арга болон сургалтын агуулгад 100% сэтгэл хангалуун гэсэн өндөр үнэлгээ авсан юм.
Сургалтад хамрагдсан Сөүл нүдний төвийн хамт олондоо ажлын байран дээрээ 5S-ийг хэрэгжүүлэхэд нь амжилт хүсье.
Та бүхэн ажлын байран дээрх тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэхийг хүсвэл Монгол-Японы төвийн Бизнесийн сургалтын тасагтай холбогдоно уу.
Утас: 11-310879 (ext-3)