10-р сарын 1-ээс 12-ны өдрүүдэд Монгол-Японы төвийн бизнесийн үндсэн сургалтын “Стратегийн менежмент” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэ жил тус сургалтад 140 гаруй хүн бүртгүүлснээс Удирдлагын СЕО ангийг 41, Менежерийн ангийг 42 хүнтэйгээр тус тус бүрдүүлэн сургалтыг зохион байгуулсан юм.
Хичээлийг Монгол-Японы төвийн сургагч багш Кавагүчи Шиничиро удирдан явууллаа. Кавагүчи Шиничиро багш Монголд сүүлийн 17 жилийн турш тасралтгүй Монголын компаниудад менежментийн зөвлөгөө өгсөөр ирсэн бөгөөд Монголын эдийн засаг болон аж ахуйн нэгж, компаниудын нөхцөл байдлын талаар ихээхэн туршлагатай багш билээ. Сургалтын дараах санал асуулгаар суралцагчдаас үр дүнтэй сургалт байж чадлаа, цаашдаа сурсан зүйлээ компани дээрээ хэрэгжүүлэх болно, 100% сэтгэл хангалуун байна гэсэн өндөр үнэлгээг аваад байна.
Уг сургалтаар стратегийн менежментэд суралцахаас гадна, Монголын дунд болон томоохон хэмжээний аж ахуйн нэгжүүдэд ихээхэн нэвтрүүлж буй байгууллагын гүйцэтгэлийн удирдлагын ерөнхий бүтэц болох KPI-ийн арга барилд суралцаж стратегиа оновчтой тодорхойлдгоороо онцлогтой. Мөн стратегийн олон төрлийн кейс дасгал дээр ажиллахын сацуу, Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш Г.Нямдорж, "Шилэн хийц" ХХК-ийн захирал Д.Гантулга, "АПУ" ХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Г.Түвшин нарын компани дээрээ бодитоор хэрэгжүүлж буй жишээнээс суралцсан үр дүнтэй сургалт боллоо.
Сургалтад хамрагдсан нийт суралцагчдадаа сурч мэдсэн зүйлээ цаашдын ажил үйлстээ хэрэгжүүлж, өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.
Бизнесийн үндсэн сургалт маань “Маркетинг”, “Санхүүгийн удирдлага”, “Хүний нөөцийн удирдлага” сэдвүүдээр үргэлжлэх болно.
Монгол-Японы төвөөс зохион байгуулж буй бизнесийн сургалтуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.