Үйл явдал
ЗАГВАР АЖ АХУЙН НЭГЖИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2018-10-05

Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв 2008 оноос эхлэн Загвар аж ахуйн нэгжийг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Өдгөөг хүртэл нийт 35 компани уг хөтөлбөрт хамрагдаж, байгууллага дээрээ тулгамдаж буй асуудалдаа Япон болон Монгол багш нарын заавар зөвлөгөөг авч хэрэгжүүлж иржээ. Энэ онд 5 компани уг хөтөлбөрт хамрагдахаар сонгогдсон бөгөөд 10 сарын 2-ны мягмар гарагт бялуу, нарийн боовны салбарт үйл ажиллагаа явуулж буй “Монбэйкери” ХХК дээр хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа болж өнгөрлөө. 


Уг нээлтийн ажиллагаанд Монгол-Японы төвийн захирал Ц.Даваадорж, ерөнхий зөвлөх Окава Наото, хариуцагч багш Кавагүчи Шиничиро, “Монбэйкери” ХХК-ийн захирал, ерөнхий менежер, ажилтан албан хаагчид оролцлоо. Үүгээр ЗААН-ийг хөгжүүлэх хөтөлбөрийн зааварчилгаа, сургалт албан ёсоор эхэлж байгаа юм. 
Загвар аж ахуйн хөтөлбөрт хамрагдахаар болсон “Монбэйкери” ХХК-ийн хамт олонд хөтөлбөртөө идэвхтэй оролцон, багш нарын зааварчилгаа зөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэн бодитой үр дүн гаргахыг хүсэхийн ялдамд цаашдынх нь ажил үйлст өндөр амжилт хүсэн ерөөе.