Үйл явдал
КАГА МАКИЭ УРЛАГИЙН МАСТЕР БОЛОХ ТАКАДА МИЦҮКО ГУАЙ МАКИЭ УРЛАГИЙН БҮТЭЭЛИЙН ДЭЭЖЭЭ БЭЛЭГ БОЛГОН ДУРСГАЛАА
2018-09-28

            2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Кага Макиэ урлагийн мастер Такада Мицүхико хүрэлцэн ирж, тус урлагийг Монголын ард түмэнд таниулах үүднээс өөрийн уран бүтээлийн дээж болох “秋草蒔絵小箱 (Аки Күса Макиэ Кобако)” гардууллаа.

Зүүн гар талаас: Монгол-Японы төвийн захирал Ц.Даваадорж, мастер Такада Мицүхико

Кага Макиэ урлаг нь Ишикава мужийн Кага бүс нутагт 17-р зууны үеэс өв залгамжлагдан ирсэн Японы уламжлалт Макиэгийн урсгал юм. Үрүшигээр будсан саван дээр алт болон мөнгөөр буддаг чамин өнгө алагласан Макиэ урлаг нь Японы онцгой гар урлал гэдгээрээ дэлхий дахинд алдаршсан билээ. Такада мастер нь уламжлалт үрүшигээр будсан савнаас гадна гитар, загасны өгөөшийн хэрэглэгдэхүүнд Макиэгээр зурж, Кага Макиэ урлагийг дэлхий дахинд таниулахад үнэтэй хувь нэмрээ оруулсаар байна.

Такада мастерийн бэлэглэсэн бүтээл “"Аки Күса Макиэ Кобако” 

 Такада мастерийн бүтээлийг Монгол-Японы төвийн хүлээн авах танхимд байршуулахаар төлөвлөж байна. Та бүхэн Монгол-Японы төвөөр зочлохдоо сонирхоод үзээрэй.