Үйл явдал
ЯПОНЫ РАДИО ДАСГАЛЫН СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2018-09-24

“ТОКИО 2020” олимпыг угтан бүх нийтийн биеийн тамирыг хэвшүүлэх, Японы уламжлалт радио дасгалыг дэлхийн улс орнуудад сурталчлан таниулах зорилгоор Япон улсын Радио тайсо нийгэмлэгийн сургагч багш нар Монгол улсад хүрэлцэн ирээд байна.

Уг ажлын хүрээнд 9 сарын 21-ний өдөр Монгол-Японы төвд хүрэлцэн ирж радио дасгалын түүх болон уг дасгалыг хийснээр биеийн аль хэсгийн булчинд хэрхэн яаж нөлөөлдөг талаар семинар зохион байгууллаа. Монгол-Японы төвийн ажилчид өглөө бүр радио дасгалыг хийж хэвшсэн боловч уг семинарт хамрагдсанаар дасгалаа зөв, чанартай хийж сурлаа.

Радио дасгалын онцлог нь хэзээ ч, хаана ч, хэн ч хийж болдог бөгөөд биеийн уян хатан байдлыг сайжруулах, цусны эргэлтийг сайжруулах, тэнцвэрийн мэдрэхүйг сайжруулах, бодисын солилцоог сайжруулах, нурууг эгцлэх зэрэг ач холбогдолтой юм.