Үйл явдал
"5S ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ" СЭДЭВТ АЖЛЫН БАЙРНЫ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
2018-09-24

 Монгол-Японы төвөөс 2018 оны 9 дүгээр сарын 22-ны бямба гарагт “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн ажилтнуудад “5S, КАИЗЭН” сэдвээр ажлын байрны сургалт зохион явууллаа.

     Сургалтыг үйлдвэрлэлийн удирдлага, 5S, бүтээмжийн чиглэлээр олон жил ажиллаж, олон компанид зааварчилгаа, сургалт өгсөн туршлагатай Монгол-Японы төвийн Үндэсний сургагч багш Ш.Алтанхуяг удирдан явууллаа. Хичээлээр менежмент, сайжруулалтын үндэс суурь ойлголт, 5S-ийн тухай үндсэн ойлголт, 5S хэрэгжүүлэхийн ач холбогдол, хэрэгжүүлэх арга замыг бодит жишээнд тулгуурлан заасан юм. Сургалтын дараах санал асуулгаар багшийн заах арга болон сургалтын агуулга 100% сэтгэл хангалуун гэсэн үнэлгээг авсан үр дүнтэй сургалт болж чадлаа.

Манай сургалтад хамрагдсан Эрдэнэс Оюу Толгой компанийн хамт олондоо ажлын байран дээрээ 5S-ийг хэвшүүлэн үлгэр жишээч хамт олон болохыг хүсэхийн ялдамд цаашдынх нь ажил үйлсэд өндөр амжилт хүсэн ерөөе.

Та бүхэн ажлын байран дээрх тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэхийг хүсвэл Монгол-Японы төвийн Бизнесийн сургалтын тасагтай холбогдоно уу.

Утас: 11-310879 (ext-3)

Фэйсбүүк хуудас:      Монгол-Японы Төвийн Бизнес Тасаг