2018 оны 9 сарын 18-ны өдөр Монгол-Японы төвийн “БИЗНЕСИЙН ҮНДСЭН СУРГАЛТ"-ын 17 дахь элсэлтийн чиглүүлэх сургалт амжилттай болж өндөрлөлөө.
Энэ жилийн элсэлтээр 150 гаруй хүн бүртгүүлснээс 80 хүн сонгон шалгарсан юм.
Сургалтыг нээж төвийн захирал Ц.Даваадорж төвийн танилцуулга болон мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд бизнесийн сургалтын танилцуулга болон багш нарын танилцуулгыг бизнес сургалтын ерөнхий зохицуулагч Накажима Шү, Япон дахь дадлага сургалтын талаарх мэдээллийг Монгол-Японы төвийн ерөнхий зөвлөх Окава Наото нар хийсэн юм. Мөн энэ хичээлийн жилээс эхлэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн магистрийн хөтөлбөрт кредит тооцуулах боломжтой болсон бөгөөд энэ талаарх мэдээллийг МУИС-ийн Бизнес консалтинг төвийн захирал Н.Батдэлгэр танилцууллаа.
Үүнээс гадна Бизнесийн үндсэн сургалтад өнгөрсөн жил хамрагдаж амжилттай суралцаад Япон дахь дадлага сургалтад хамрагдаад ирсэн “Сопоко” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Манлай, “Витафит импекс” ХХК-ийн борлуулалтын албаны дарга О.Мөнхжаргал нар өөрсдийн сургалтын талаарх сэтгэгдлээ хуваалцсан юм.
Энэ жилийн сургалтад маань хамрагдах болсон бүх суралцагчдадаа баяр хүргээд сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье!
Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв
Бизнесийн сургалтын тасаг