Үйл явдал
“ЦАХИМ БИЗНЕС” СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
2018-06-26

Монгол-Японы төвөөс 6 дугаар сарын 18-аас 22-ны хооронд “Цахим бизнес” сэдвээр ахисан түвшний сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтыг өдөр бүр өөрчлөгдөн шинэчлэгдэж буй олон нийтийн сүлжээнээс эхлээд цахим хэрэгслийн практик хэрэглээ болон үр дүнтэй ашиглах аргачлалыг суралцангаа олон улсын цахим бизнесийн чиг хандлага, онцлогийг ойлгуулах зорилготойгоор аж ахуй нэгжийн удирдах албан тушаалтан, менежер, цахим бизнес эрхлэгч нарт зориулан явуулсан юм.

Сургалтыг “Fount of knowledge” компанийн гүйцэтгэх захирал Сано Казүхико удирдан явуулсан бөгөөд тэрээр Provider “Plala”-ийн үүсгэн байгуулалт, “Goo” портал сайтын гишүүнчлэлийн систем бүтээхэд оролцож байсан. Мөн найзтайгаа хамт програм хөгжүүлэлтийн компаниа байгуулсан бөгөөд хэд хэдэн стартап компанид технологи хариуцсан захирал(CTO) -ын алба хашиж байсан туршлагатай хүн юм.

Тус сургалтаар цахим бизнесийн түүх, олон улсын цахим бизнесийн өнөөгийн байдал болон үүлэн тооцоолол, олон нийтийн сүлжээг ашигласан практик ажлуудыг гүйцэтгэсэн. 
Мөн сургалтын сүүлийн өдөр суралцагчид өөрсдийн цахим бизнесийн төлөвлөгөөг боловсруулж танилцуулан багшаас зөвлөгөө, зааварчилгаа авсан нь сургалтыг илүү үр дүнтэй сонирхолтой болгосон юм.

Сургалтын дараах санал асуулгаар цаг үеэ мэдэрсэн сургалт болсон гэсэн өндөр үнэлгээг авсан нь бидний цаашдын үйл ажиллагаагаа явуулахад урам зориг өгсөн.

Мөн “Жонон Од” ХХК дээр “Цахим бизнес, SNS стратеги” сэдвээр ажлын байран дээрх сургалт, загвар аж ахуй нэгжийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд “Астериск техноложис” ХХК дээр “Ажилтныг сэдэлжүүлэх нь” сэдвээр сургалтуудыг амжилттай зохион байгууллаа.

Сургалтад оролцсон нийт суралцагчдадаа цаашдынх нь ажил үйлст өндөр амжилт хүсье.

Уг сургалтаар манай энэ хичээлийн жил дуусч байгаа бөгөөд ирэх хичээлийн жилийн сургалтын хуваарийг цахим хуудас болон фэйсбүүк хуудсаар танилцуулах болно. Та бүхэн дараа дараагийн сургалтдаа идэвхтэй хамрагдаарай.