Үйл явдал
5S_ХӨДӨЛГӨӨНИЙГ_ХЭРЭГЖҮҮЛЭХ_НЬ” СЭДЭВТ АЖЛЫН БАЙРАН ДЭЭРХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
2018-06-12

Монгол-Японы төвөөс 2018 оны 5 сарын 15 болон 6 сарын 7, 8-ны өдрүүдэд "Таванбогд Менежмент" компанийн удирдлага болон ажилтан нийт 200-аад хүнд “5S хөдөлгөөнийг хэрэгжүүлэх нь” сэдвээр ажлын байран дээрх сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Сургалтыг үйлдвэрлэлийн удирдлага, 5S, бүтээмжийн чиглэлээр олон жил ажиллаж, олон компанид зааварчилгаа, сургалт өгсөн туршлагатай Монгол-Японы төвийн Үндэсний сургагч багш Ш.Алтанхуяг удирдан явууллаа. Хичээл онол практик хосолсон хэлбэрээр явагдсан бөгөөд богино хугацаанд ажлын байран дээрээ 5S-ийг бодитоор хэрэгжүүлэх дадлага ажилд суралцагчид маш идэвх зүтгэлтэй оролцож байсан юм.

Ингээд тус сургалтад хамрагдсан Таванбогд Менежмент компанийн хамт олондоо ажлын байран дээрээ 5S-ийг хэвшүүлэн үлгэр жишээч хамт олон болохыг хүсэхийн ялдамд цаашдынх нь ажил үйлсэд өндөр амжилт хүсэн ерөөе.

Та бүхэн ажлын байран дээрх тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэхийг хүсвэл Монгол-Японы төвийн Бизнесийн сургалтын тасагтай холбогдоно уу.
Утас: 11-310879 (ext-3)
Фэйсбүүк хуудас: Монгол-Японы Төвийн Бизнес Тасаг