Үйл явдал
"ҮЙЛДВЭРЛЭЛИЙН УДИРДЛАГА" СУУРЬ МЭДЛЭГИЙН СУРГАЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
2018-05-29

Монгол-Японы төвийн бизнесийн суурь мэдлэгийн ээлжит сургалт “Үйлдвэрлэлийн удирдлага” сэдвээр өнгөрсөн 5-р сарын 26-ны  Бямба гарагт зохион байгуулагдлаа.

Уг сургалт нь үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үндэс, нийлүүлэлтийн хугацааг удирдах нь,  аж үйлдвэрийн инженерчлэл, үйлдвэрийн бүтээмжийг сайжруулах, чанарын удирдлага болон Японы 5S-г хэрхэн нэвтрүүлэх вэ гэсэн сэдвүүдийн дагуу явагдлаа.Сургалтыг Монгол-Японы төвийн чадварлаг, туршлагатай Үндэсний сургагч багш, “HQT”  ХХК-ийн захирал Ш.Алтанхуяг удирдан явууллаа. Ш.Алтанхуяг багш Монголын олон компанид үйлдвэрлэл, 5S-н чиглэлээр заавар зөвлөгөө өгч ирсэн туршлагатай ба тус хичээлийн дараах санал асуулгаар нийт суралцагсдаас 100%-н үнэлгээ авсан юм.

Энэ удаагийн сургалтад нийт 39 байгууллагын ажилтан, албан хаагчид хамрагдаж, үйлдвэрлэлээ хэрхэн үр бүтээлтэй, цэгцтэй явуулах талаар онолын болон дадлагын хичээлээр мэдлэгээ тэллээ. “Үйлдвэрлэлийн удирдлага” сургалтаар манай төвийн энэ удаагийн суурь мэдлэгийн сургалт өндөрлөж байна.  Энэ удаагийн болон энэ хичээлийн жилийн суурь мэдлэгийн сургалтуудад  хамрагдсан нийт суралцагчдадаа цаашдын ажил үйлст нь өндөр амжилт хүсэн ерөөе. Манай төвийн ирэх хичээлийн жилийн сургалтын хуваарь гармагц Нome page болон Facebook хуудас дээр танилцуулах болно. Та бүхэн дараа дараагийн сургалтдаа идэвхтэй хамрагдаарай.