ТАНЫГ АЖИЛД УРЬЖ БАЙНА ![]()
Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв нь
• БИЗНЕСИЙН СУРГАЛТЫН ТАСАГ-т 1,5 жил ажиллах
• БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАСАГ-т 6 сар буюу хагас жил ажиллах ажилтан тус тус сонгон шалгаруулж авна.
Гүйцэтгэх ажил:
БИЗНЕСИЙН СУРГАЛТЫН ТАСАГТ:
• Бизнесийн сургалтын үйл ажиллагаа зохион байгуулах
• Аман болон бичгийн орчуулга, орон нутагт болон гадаадад томилолтоор ажиллах
БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАСАГТ:
• Монгол, Япон хоёр орны бизнесийг холбох үйл ажиллагаа зохион байгуулах
• Аман болон бичгийн орчуулга, орон нутагт болон гадаадад томилолтоор ажиллах
ЦАЛИН: Монгол-Японы төв нь МУИС-ийн бүрэлдэхүүн нэгж тул МУИС-ийн цалингийн шатлалаар тогтооно. Илүү цаг бодогдоно. (Дэлгэрэнгүйг утсаар лавлана уу).
Тавигдах шаардлага:
1. Дээд боловсролтой байх
2. Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N2 болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй /Жич: J-TEST, NAT TEST-ийн сертификаттай байж болно/
3. Оффисын өргөн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
4. Төрөл бүрийн арга хэмжээ, үйл ажиллагаанд хамтран багаар ажиллах чадвартай байх
5. Харилцааны соёл, ёс зүйтэй байх
6. Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай байх
7. Цаг баримталдаг байх
8. Тогтвор суурьшилтай ажиллах
Бүрдүүлэх материал:
1. Төрийн албан хаагчийн анкет /цээж зурагтай/
2. Боловсролын диплом, сертификат, үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
3. Иргэний үнэмлэхийн хуулбар
4. Ажил байдлын тодорхойлолт
5. Хэлний болон бусад чадварыг нотлох сертификатын хуулбар
Материал хүлээн авах хугацаа:
2026 оны 5-р сарын 12-ны өдрөөс 5-р сарын 25-ний 18:00 цаг хүртэл
Материал хүлээн авах газар:
Монгол-Японы төвийн хүлээн авах
Сонгон шалгаруулалтын үе шат:
1-р шат: Материалын шалгаруулалт (5-р сарын сүүл үе)
2-р шат: Бичгийн шалгалт (5-р сарын сүүл үе)
Эцсийн шат: Ярилцлага (5-р сарын сүүл үе)
※ Шалгалтууд ажлын өдөр зохион байгуулагдана. Үргэлжлэх хугацаа ойролцоогоор 1–2 цаг
※ Зөвхөн тэнцсэн хүмүүст дараагийн шатны мэдээллийг хүргэх бөгөөд тэнцээгүй тохиолдолд мэдэгдэхгүй.
Таныг тав тухтай ажлын орчин, таатай уур амьсгалтай хамт олон хүлээж байна.
Лавлах утас:
7511-0879-(Ext-3), 8063-0879





