Баталгаат орчуулга
АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА
3 цаг 36 мин

АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА 📣

Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн бизнесийн сургалтын тасагт түр орон тооны ажилтан 1 хүн шалгаруулж ажилд авна.

Гүйцэтгэх үүрэг:

• Бизнесийн сургалтын үйл ажиллагаа зохион байгуулах

• Аман болон бичгийн орчуулга, орон нутгийн болон гадаад томилолтоор ажиллах гэх мэт

Тавигдах шаардлага:

1. Дээд боловсролтой байх

2. Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N2 болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй /Жич: J-TEST, NAT TEST-ийн сертификаттай байж болно/

3. Компьютерын өргөн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай. /Word, Excel, Power Point зэрэг/

4. Сургалтын болон бусад төрөл бүрийн арга хэмжээ, үйл ажиллагаанд хамтран багаар ажиллах чадвартай байх

5. Харилцааны соёл, ёс зүйтэй байх

6. Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай байх

7. Цаг баримталдаг байх

8. Тогтвор суурьшилтай ажиллах

Бүрдүүлэх материал:

1. Төрийн албан хаагчийн анкет /цээж зурагтай/

2. Боловсролын диплом, сертификат, үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар

3. Иргэний үнэмлэхийн хуулбар

4. Ажил байдлын тодорхойлолт

Материал хүлээн авах хугацаа:

🗓️2026 оны 3-р сарын 20-ны өдрөөс 4-р сарын 3-ны 18:00 цаг хүртэл

Материал хүлээн авах газар:

Монгол-Японы төвийн хүлээн авах

☎️Лавлах утас:

7511-0879-(Ext-3), 8063-0879