Баталгаат орчуулга
27 ДАХЬ ЭЛСЭЛТИЙН “PMP” АНГИЙН СҮҮЛИЙН ХИЧЭЭЛ БОЛОХ “САНХҮҮГИЙН УДИРДЛАГА” СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨВ.
2 цаг 12 мин

Монгол-Японы төвөөс хэрэгжүүлдэг "Professional Managers Program" нь удирдах түвшний менежерүүдэд зориулсан бизнесийн практик ур чадварыг хөгжүүлэх хөтөлбөр бөгөөд өдгөө 27 дахь элсэлт төгсөхөд бэлэн болоод байна.

Тус хөтөлбөр нь орчин үеийн менежментийн шилдэг арга барил, бодит кейс судалгаа, багийн практик ажилд тулгуурлан менежерүүдийн манлайлал, стратегийн сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадварыг цогц хөгжүүлэхэд чиглэдгээрээ онцлог юм.    

"PMP" ангийн хамгийн сүүлийн сургалт болох “Санхүүгийн удирдлага” нь 12 сарын 1-ээс 5-ны хооронд амжилттай зохион байгуулагдаж, тус сургалтыг Монгол-Япон төвийн үндэсний сургагч багш, Говь Хангай Мебель ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Баянмөнх удирдан явуулсан юм.

Менежерийн ангийн суралцагчдадаа бүх сургалтаа амжилттай дүүргэсэнд нь халуун баяр хүргэе! Төгсөлтийн баяраа тэмдэгдэлэхэд тун бага хугацаа үлдэж байна.